УИХ-ын гишүүн Ж.Золжаргал виртуал хөрөнгө, криптовалютын талаар тодруулга өглөө
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал виртуал хөрөнгө, криптовалютын талаар тодруулга өглөө. Тэрбээр хэлэхдээ,
"Энэ Монголд хэрэгтэй. Учир нь Монгол Улс газар зүйн хувьд тусгаарлагдмал улс. Тэгэхээр бид нар гуравдагч улсуудтай эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх шаардлагатай. Тэгэхээр тэнд төлбөрийн хэрэгсэл маш чухал. Маш хөнгөхөн хурдан явчихдаг. Дээрээс нь гадаадад монголчууд маш олноороо амьдарч байна. удахгүй хүн амын 10% хүрнэ. Тэгэхээр энэ хүмүүс тэнд байхдаа мөн л ялгаагүй арилжаа хийдэг. Дээрээс нь Монголчууд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд бүтээгдэхүүнийг Англид амьдарч байгаа нөхөр худалдаж авах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр цахим мөнгөөр л авчихна. Тэгэхээр худлаа хөөсөн, ардаа юу ч байхгүй бодит үнэ цэнгүй юмаар тоглох нэг өөр. Нэгдүгээрт төрийн мөнгөн тэмдэг төгрөг өөрөө цахим хувилбартай бай.х Хоёрдугаарт нь Хөрөнгийн биржийг идэвхжүүлье гээд бид нар сайн чадахгүй байгаа. Биржийн компанийн хувьцааг товхимолжуулах хэрэгтэй. Гуравдугаарт нь үл хөдлөхийг бас хуваагаад товхимолжуулах. Ингэснээр рилжаа идэвхжинэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, барилгын салбар хөгжинө. Монголчууд чөлөөтэй хурдтай хүмүүс. Болж л өгвөл бүгдээрээ наймаа хийчих гээд байдаг. Тэгэхээр үүнд виртуал хөрөнгийн орчин эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл заавал нэг төвлөрсөн төр том компани гэхгүй бушуухан бүтээгдэхүүнээ Японд байгаа хүнд зарчихмаар байна шүү дээ тэ? Тэгээд тэндээ ингээд л мөнгө гуйвуулаад хүлээгээд л байдаг юм байхгүй. Тэгэхээр эргэлт буцалтгүй Хойд Америк, Арабын улсууд, Турк, Европ, Япон гэх мэт орнууд хөгжиж байгаа. Бид үүнээс хоцролгүй ороод идэвхтэй ашиглах хэрэгтэй байна" гэв.