2025.01.24
Х.Булгантуяа: Ийм богино хугацаанд агаарын бохирдлыг 80% бууруулна гэдэгтээ итгэлтэй байна уу?
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суруиа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Бид урагшаагаа алхахаас өөр аргагүй. Дараа дараагийн олон хотуудыг ярьж байгаа энэ цаг үед эхлээд нийслэл Улаанбаатар хотынхоо сайжруулах асуудлыг зэрэг яриад явах ёстой. Хотын асуудал бол Х.Нямбаатар даргын асуудлаас халиад Үндэсний аюулгүй байдлын том асуудал болчихсон. УИХ дээр өнөөдөр бас энийг ингээд нээлттэй сайн ярьж байгаа нь бол зөв. Нийслэлийн хэмжээнд нийтдээ төрийн өмчит 163 сургууль 306 цэцэрлэг байна. Түүнээс 25 сургууль 26 цэцэрлэг түүхий нүүрс хэрэглэж байна. Өнгөрсөн 2025 оны төсөв дээр 4 сургуулийг хийн түлшинд холбох төсвийг тавьсан гэх. Энэ мэт 4-өөр нь явах юм бол үүнд 13 жил шаардлагатай. Үүн дээр төр хувийн хэвшлийн түншлэлээ ашиглах тал дээр та бүхэн ямар гарц гаргалгаа бодож байна вэ? Хувийн хэвшил хэрвээ хийн түлшийг нь та бүгдэд холбоод өгчих юм бол урт удаан хугацаанд нь 10 жил 20 жилээр нь түүнийг нь төлөөд хувийн хэвшилдээ ч хэрэгтэй, төрд ч хэрэгтэй, нийслэл Улаанбаатар хотод ч хэрэгтэй хүүхдүүдэд маань ч хэрэгтэй байна аа. Төр хувийн хэвшлийн түлшний тухай хуулийг батлаад удаагүй байгаа ч олигтой хэрэгжиж чадахгүй байгаа. Хуульд нь асуудал байна гэх. Үүнийг та бүхэн маань юу гэж бодож байна вэ?
Нийслэлийн татварыг ялгаатай байдлаар тогтоодгийг 0,6-аас үл хөдлөх хөрөнгийг нэг хувиар гэж нийслэл дээр шийдсэн. БЗД-ийн захын хороодын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн татвар бол 0,6% төлөхөд ч хайран байгаа. Тэнд эргэн тойронд дэд бүтэц юу ч байхгүй. Зам харгуй ерөөсөө байхгүй. Ийм газарт 0,6%-ийн татвар төлөх нь битгий хэл гоё хэсгүүдтэй, дэд бүтэцтэй, байшинтай, замтай бүх хэсгүүдтэй харьцуулбал 40%-ийн биш 400%-ийн ялгаатай байгаа. Тэгэхээр 40%-ийн биш 400%-ийн ялгаатайорчинд амьдруулж байгаа юм бол 400%-ийн ялгаатай татвараа тогтоогооч. Үүнийг та бүхэн маань энэ татварынхаа хуулийн хүрээнд хийх үү.
Хотын агаарын бохирдлын тухай асуудал. 2008 оноос хойш манай улс манай ЗГ агаарын бохирдолд мөнгө тавьсан. 2040 он гэхэд түгжрэл агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулна аа гэж оруулж ирж байна. 2008 онд төрсөн хүүхэд маань одоо бараг насанд хүрэх гэж байна. Ахиад 15 жил гэдэг их богинохон цаг хугацаа. Ийм том ахиц дэвшлийг та бүхэн гаргана гэдэгтээ итгэлтэй байна уу.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан