2025.01.24
Ц.Идэрбат: Улаанбаатарчууд хэзээ яг метротой болох вэ
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Та УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ХЗДХ-ийн сайдын ажлаа өгөөд Улаанбаатар хот рууявж байхад, энэ танхимд УИХ-ын гишүүд бас олон зүйлийг захиж хэлж байсан. Аж ахуйтай холбоотой өдөр тутамтай холбоотой, дээрээс нь бодлогын шинж чанартай олон зүйлийг тухайн үеийн гишүүд хэлж байсан. Өнөөдөр Монгол Улсын ЗГ-аас том дэмжлэг аваад, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 том бодлогын бичиг баримт оруулж ирж байгаад баяртай байна. Нийтийн тээврийн асуудлууд ч ярьж л байсан,олон зүйл байгаа. Нийтийн тээвэр гэхэд би хааяа суугаад явчихдаг, давгүй л сайхан аятайхан л болж эхэлж байгаа. Нааштай зүйл байна. Хотын ажил өөрөө хэцүү ,өглөө босоход , нэг асуудал үүсчихсэн, бөөн бухимдал үүсгэчихсэн байдаг.
Асуудал ундарч байдаг. Ийм онцлогтой алба. Харин хотын даргын хувьд асуудлаас зугтаагүй, нүүр тулдаг бас шийдэл гаргалгаа ярьчихдаг. Хүнийхээ хувьд нэлээн үзээтэй байгааднь энэ хотын өдөр тутмын олон тулгамдсан асуудлыгшийдэхэд их дөхөмтэй байгаа болов уу гэж миний хувьд хардаг. Зам барьсан чиг шүүмжлэл дагуулж байдаг. Улаанбаатарчууд хэзээ яг метротой болох вэ? Олон жил яригдаж байгаа метро, дүүжин тээвэр хэзээ яаж хэрэгжиж эхлэх вэ, энэ төлөвлөгөөд хэрхэн тусгагдсан бэ? Улаанбаатар хотын суурьшлын бүсүүдэд байгаа том худалдааны төвүүдийг гаргах асуудал түгжрэлийн нэлээдгүй асуудал болдог.
Үүн дээр хувийн хэвшилтэйгээ яаж ойлголцож байгаа вэ.Улаанбаатар хотоос гаргаж байгаа шийдвэрүүд дээр тодруулах зүйл хөдөөгийн иргэдэд байна. Жишээ нь хөдөөгийн номертой машин орж ирээд гарахад төлбөр төлдөг энэ зүйлүүдийг эргэж харж болдоггүй юм уу.Дараагийн нэг асуудал бол газ дэлбэрснээс болоод Улаанбаатар хот стандартгүй байгаагийн гайгаар олон айлууд орох оронгүй болсон. Туйлын харамсалтай. Гэртээ унтаж байгаад л нэг шөнө орон гэргүй болсон ийм хүмүүс байгаа. Үүн дээр ямар шийдвэр гаргаж байгаа вэ?
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn