“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэнэ
2025.01.20

“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. 

Тодруулбал:

  • Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл  /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн    мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ./
  • “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал
  • “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг тус тус хэлэлцэх аж.