2024.12.26

Ж.Золжаргал: Том худалдаа нь биржийнхээ савлагааг тогтвортой байлгадаг

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

Нүүрсний хулгай гээд шуугиантай байх үед Монгол Улс Биржийн тухай хууль оруулж ирээд, бирж дээр худалдаалах болсон. Үр дүнгээ ч өгсөн. Хоёр жил дараалаад сайн явсан. 2024 онд жишээ нь 15 саяыг биржээр. Нийтдээ 30 сая. Мэдээж зах зээлээсээ хамаарна. Татан авалт, эрэлт байхгүй бол унана. Гэхдээ байхгүй болчихно гэсэн үг бол биш. Энэ чухал ач холбогдолтой хил холболтын төмөр зам түүнийг дагасан том хэмжээний урт хугацааны нүүрсний гэрээний ач холбогдлын талаар бид нар ярихдаа "бирж буруу юм байсан юм" гэдгийг нэвт шувт яриад уналаа. Энэ үр дүнгээ өгчихсөн гэдгийг бид мэдэж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ байг. Том худалдаа нь ч байг. Том худалдаа нь биржийнхээ савлагааг тогтвортой байлгадаг. Бирж нь шинэ тоглогч нарыг оруулж ирдэг, заримдаа үнэ хөөсрөх үед илүүц ашиг олдог нөхцөлийг бид харна.

Австралийн Нью Кастл, Европын энержи Эксченж, Индонез, Жакарта Фючерс, Эксченж, Хятадын дотоодын Спот маркетын нүүрсний Жин Жоу, Комедити Эксченж, Ньюйорк ЭнВай Микс Эксченж, Даллиан Эксченж, Кокинг Гоулд, Термик гоулд, Коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, Казахстаны түүхий эдийн олон улсын бирж гээд жишээ байна. Хятад дотор нь ийм цахим худалдаа ч бас зөндөө явдаг. Тэгэхээр аль аль нь хослоод явна гэж найдаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан