2024.12.26

Ц.Мөнхбат: Нүүрсний үнээ олон улсын аргачлалтай уялдуулан бодох боломжтой юу

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: 

Төмөр замын хил холболтыг бүгд дэмжиж байгаа. 4-р зүйлд Гашуунсухайт, Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг Тавантолгой компанитай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишиг болгож,гэрээний хугацааг 16 жил хүртэл тогтоохоор заажээ. Үнийн аргачлалыг БНХАУ-аас санал болгож буй дөрвөн боомтын үнийг дунджилж бодохоор заасан. Манай нүүрсний экспорт урд хөршөөс хамааралтай. Үнэ бодоход олон улсын аргачлал гэж байдаг уу. Австрали, ОХУ-аас манай айл нүүрсээ ямар аргачлалаар авдаг юм.

Энэ аргачлалтай уялдуулах боломж бий юу. Нүүрсний хэмжээг 2025-2029 онд 27 сая тонн, 32 оноос цааш 20 сая тонноос бууруулахгүй байхаар экспортлох нөхцөл яригдаж байна. Хэрвээ энэ тонноос хэтэрвэл ямар нөхцөлөөр нүүрсээ нийлүүлэх вэ. Манай улсаас нүүрс экспортолж буй бусад аж ахуй нэгж энэ хэлэлцэж буй гэрээ, хэлэлцээрийг анхааралтай харж байгаа.Зарим тохиолдолд нүүрсний үнэ буурахаар, экспорт багасаж байгаа. Хятад улс нийт хэдий хэмжээний нүүрс авах талаар гэрээнд тусгаж болох уу. Бусад боомтуудын төмөр замын хил холболтын ажлыг ямар хугацааны дараа хийх вэ.

Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn