
2024.12.18
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтран ажиллаж, менежментийн багийг сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд үүрэг болголоо.
- Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг баталлаа.