2024.11.08

Н.Алтанхуяг: Ард иргэд УИХ-ын гишүүдэд итгэх итгэл алдарч байна.

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

Эрхэм гишүүдийн өдрийн амгаланг айлтгая.

Энэ жилийн төсөв яагаад анхаарал татаад байна вэ гэхээр энэ Засгийн газрын оруулж ирж байгаа төсөв нь төсөв биш ийм төсөв амьдралдаа үзээгүй, ийм дампуу, алдагдал ихтэй. УИХ-ын гишүүдийг шинэ байхад нь төсвийн тодотгол хийсэн шүү дээ төсвийнхөө хүрээний мэдэгдлийг шинэчилчхээд үүнийгээ зөрчөөд оруулж ирж байгаа болохоор шүүмжлэл дагуулна. Сонгууль саяхан болсон сонгуулиар юу юу гэж амлаллаа ААН-үүдийн итгэл алдагддаг нь аргагүй л дээ. НДШ буух болов уу, НӨАТ-ын буцаан олголт нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байж байсан чинь энэ орж ирж байгаа төсөв нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг зөрчсөн, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг зөрчсөн болохоор бүх хүмүүсийн итгэл алдарч байна уг нь олуулаа нийлж байгаад гайгүй юм хийчих байх гэсэн ийм л зүйл болж байна. УИХ-ын гишүүд болон Энхтүвшин нарын гишүүд зөв санаачлаг гаргалаа юмыг зөв болгоё гэж байгаа хүмүүсээ дэмжээч тэд нарыг битгий буланд шахаж байгаа чинь буруу байна. 4 гишүүний төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар тана гэдэг дээр 100% санал нэгтэй байна.Би өөрөө урсгал зардлын ажлын хэсэгт орж ажилласан. Энэ урсгал зардлыг 3.6 их наядаар ихэсгэхгүйгээр амьдрах боломж байна. Сангийн сайд, Ерөнхий сайд байсан хүний хувьд хэлж байна юу дутаж байна, сэтгэл зүрх байхгүй байна улс орныхоо хөгжил хүмүүсийн ахуйн амьжиргаа, ААН-үүдийг хөл дээрээ босгох тэр бодлого байхгүй байна энэ засгийн газарт тийм учраас муйхар зүйл оруулж ирээд үүнийгээ худлаа аргацаасан байдлаар их хурал дээр хэлэлцэж байгаа дүр үзүүлээд ямар ч өөрчлөлтгүйгээр гараа өргөөд баталж байна.

Энэ төсөв батлагдах юм бол ямар үр дагаварт хүрэх вэ гэдгийг Цогтгэрэл гишүүн хэлж байна. Маш муу үр дагавартай зүйл хийж байна. Манай их хурлын гишүүд бид нарыг бол молигодож байгаа юм байна л даа тайван амгалан байцгаа тоогүй зүйл боллоо одоо удахгүй төсвийн тодотгол оруулж ирнэ гэж итгэл алдарчихсан шүү дээ хүмүүсийн. УИХ-ын гишүүд хариуцлагагүй та нар 2дахь хэлэлцүүлэг, 3дахь хэлэлцүүлэг дээр тэгсэнгүй гээд яллаад байх юм болохгүй байгаа учраас Жавхлан сайд аа, Ерөнхий Сайд Оюун-Эрдэнэ ээ төсвөө татаж аваад янзлаад буцаад оруулаад ирээрэй гэж би зөндөө хэллээ болсонгүй.