2024.11.08

А.Ганбаатар: Ард иргэд, хувийн хэвшил татварынхаа өгөөжийг хүртэж байгаа юу

УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар: 

Иргэд татвар төлөгчид улсын төсвийг хэрхэн зарцуулж буйд хяналт тавьж хуулийн төсөлд санал өгөх эрх нь хуулиар зохицуулагдсан байдаг. Тухайлбал төсвийн тухай хуулийн 28.1т заасны дагуу дунд хугацааны төсвийн тухай мэдэгдэлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхээс 14-с доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна гэсэн заалтыг зөрчөөд байх шиг байна. Олон нийтээс санал авсан гэдэгт цахим парламентаар санал авчихсан гэж тайлбарлаж магадгүй үүн дээр мэдээлэл өгөөгүй бүх хэлэлцсэн хуулийн төслийн өмнө цахим парламентаар ямар салбараас хэдэн хүнээс ямар саналууд ирсэн юм бэ? Дэмжсэн, дэмжээгүй гэдэг тоо баримт хувиар гарсан уу? Үүнийг мэдээлэхгүй болохоор шүүмжлэлтэй хандаж байгаа төсөв таная гэж гишүүдийн ярьж байгаа үндэслэл, материал нь миний харж байгаагаар төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан дүгнэлтүүд, аудитын гаргасан дүгнэлтийг барьж яриад байна энэ цаасыг уншаад байж болно. Тэгэхээр гишүүдээс гадна татвар төлж буй хувь хүн, хувийн хэвшил яах юм бэ? Энэ хуульд өөрсдийнхөө хүсэл санааг тусгаж чадсан юм уу гэдгийг хэмжих нэгжгүй болчхоод байна энэ тал дээр мэдээлэл орж ирэхгүй байна аа их хурал дээр.

МҮОНРТ бол бид нараас хураамж авч байгаа янз бүрийн хуучны кино гаргаж байхаар төсвийн хуулийг нэг бүрчлэн салбар салбарын иргэдээс авсан саналаар нь төсөв хэлэлцэж байх хугацаанд давхар хэлэлцүүлэг явуулж баймаар байх юм. Зөвхөн мэдээ төдий л гараад байна. Парламентын сурвалжлагч нар үүнийг хангалтгүй хүргэж байна гэж харж байна тэгэхээр үүнийг хэрхэн зохион байгуулж байна вэ?

Татвар бол төлөх ёстой үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг үг байдаг. Хүн яах гэж татвар төлдөг вэ? гэхээр амь амьжиргааг дээшлүүлье ашиг орлогоо дээшлүүлье амьдрах орчин, эрүүл мэнд, боловсролоо дээшлүүлье, батлан хамгаалуулъя гэх мэтээр үүнд зориулж татвар төлж байгаа тэгэхээр татварын бодлого маань татварыг багагүй авч байгаа бид нарын хадгаламжийн хүүнээс хүртэл татвар авч байгаа тиймээс ард иргэд, хувийн хэвшил татварыг хангалттай төлж байгаа үүнийхээ хариуд төрөөс төсөвлөж байгаа зориулж байгаа үйл хэрэг нь ард түмэнд хүрж байгаа юм уу, хүндээ хүрж байгаа юу гэдгийг хэмжих нэгж байдаг юм болов уу?    

Ганцхан нүүрс яриад  байна зэс, алтнаас тогтож байна гэж яриад байна үүнээс

гадна орлого олох, татвараа танахаас илүүтэйгээр орлого нэмэх зөндөө вариантууд байна гэж хараад байна. Тухайлбал бүлгийн хурал дээр ТӨБЗГ-ын дарга Цэнгэл мэдээлэл хийхдээ төрийн өмчийн 100 гаруй компани байгаа үүнээс ашигтай ажиллаж байгаа Эрдэнэс таван толгой байлаа үндсэндээ бол бусад нь ашиггүй ажиллаж байна гэж байна.Тэгэхээр темосикын загвар барих гээд байгаа бол яг алийг нь улсын үйлдвэр болгоод төр барьж явах юм яг алийг нь төр, хувийн хэвшил хийх юм, алийг нь олон нийтийн болгох юм үүнийгээ тодорхой болгочихвол үүнээс орж ирэх орлого бол энэ төсөв дээр чинь нэмэх болж харагдах юм. Төсвийн тодотгол орж ирэхээр манай гишүүдийн өргөн барьж байгаа, гарын үсэг зурж байгаа асуудал шийдэгдэх юм. Гарын үсэг зурсан нь баатар болоод зураагүй нь өөрсдийнхөө байр суурийг хэлээд хамтарсан засгийн газар том ажил хийхийг дэмжиж байгаа нь дайсан болж болохгүй л дээ.

Баасандорж даргын тайлбарыг ойлгож байна аа энэ бол процедурын хувьд байнгын хороо дамжаад захиргааны бүтцээр яваад байгаа ийм санал асуулгууд байгаа их хурлын гишүүдийн хүрээнд. Гол нь үүнийгээ олон нийтэд хэрхэн сурталчилсан юм бэ? гэж асуугаад байна татвар төлж байгаа хүн чинь бид нарын гаргаж байгаа хуулийг хэрхэн ойлгож байгаа юм бэ, их хурал дээр орж ирж байгаа маргаанууд чинь татвараа төлчихсөн байгаа хүн, ААН-үүд дээр хэр өгөөжтэй байгаа юм бэ? Тэд нарын санал иргэдэд яаж тусаж байгаа юм бэ гэдгийг асууж байна. Тэгэхээр хурал хийхээс илүүтэйгээр олон нийт ямар саналтай байгааг судалгаа, дүгнэлтээр гаргаж ирсэн зүйл байна уу? Яг ямар хууль дээр, ямар салбарын хүмүүс хэдэн хувийн санал өгөөд дэмжигдсэн юм бэ гэдгийг асууж байна.

Түүний асуултад, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж хариуллаа.