2024.11.01

Д.Энхтүвшин: 2025 онд ДНБ-ний бодит өсөлтийг 8% гэж тооцсон байна. Энэ дотор уул уурхайн салбар ямар өсөлттэй байх вэ?

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Эдийн засгийн гурван үндсэн үзүүлэлттэй холбогдуулан асуулт асууя. Нэгдүгээрт, ДНТ-ний бодит өсөлтийг 8%-иар өсгөхөөр тооцсон байна. Өмнө төсвийн тусгай шаардлагуудаасаа уул уурхайтай холбоотой хэсгийг аваад хаячихсан. Тиймээс энэ 2025 оны 8%-ийн өсөлт дотор уул, уурхайн салбарууд ямар өсөлттэй байна вэ?

Хоёрдугаарт, хэрэглээний үнийн өсөлтийг 7,5%-иар тооцсон байна. Энэ дотор хамгийн өндөр өсөлттэй барааг хэдэн хувь өснө хэмээн тооцов?

Гуравдугаарт, төсвийн зарлагын дээд хэмжээг гэсэн дөрөвдүгээр үзүүлэлт дээр 2023 онд орж ирсэн төсөв дээр ДНБ-нд эзлэх хувь хэмжээг 37,7%-иар, 2026 онд 35,7%, 2027 онд 34,3% байхаар дээд хязгааруудыг нь төсөөлсөн байна. МАН, АН, ХҮН зэрэг намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 25 хүртэлх хувиар бууруулна гэдэг заалт болон амлалтууд орсон байгаа. Үүнийг Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэх үед 4 жил байгаа юм чинь болно гэсэн. Гэхдээ сая төсөв дээр 4 жил байгаа учир бууруулна гэж байсан. Үүнээс харахаар 34,3%-иас 2028 онд ядаж 30%-руу дөхөх боломж харагдахгүй байна. Тиймээс үүнийг хэрхэн төсөөлж байна. Эртхэнээс буулгаж явахгүй бол хэцүү зорилт юм шиг харагдаад байна!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан