2024.10.17

М.Ганхүлэг: Зүүн бүсэд түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ямар ажил хийх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ үээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: 

2025 оноос эхлэн бүсчилсэн хөгжил эрчимтэй явагдана. Зүүн бүс нутагт түүхийн аялал жуулчлалын чиглэлд илүү анхаарна. Салбарын яам өөрчлөгдсөн. Зүүн бүсэд түүхийн аялал жуулчлалд хөгжүүлэх чиглэлээр сүүлийн найман жилээс ярьж, зам бусад асуудалд анхаарч ажиллаж байгаа. Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газар 2025 оныг залуучуудын жил болгохоор зарласан. Үүнийг уриа болгохгүй бодит ажил бий болгох жишээ нь орон сууцны асуудал ч юм уу, үүнийг тодорхой ярьж, ажил хэрэг болгож байж үр дүн гарна.

Энэ өвөл нэлээн хүнд болох шинжтэй. малчид руу чиглэсэн "Шинэ хоршоо" төсөл болон бусад ямар ямар ажил хийгдэж гэж байна. 2024-2028 оны хөгжлийн төлөвлөгөө баталж байхад малчдын хүүхдийг гэр бүлтэйгээ хамт суралцах боломжоор хэрхэн хангах тал дээр ямар ажил хийх талаар тодруулж байсан. Энэ удаа мөн тодруулж асууя. Бас хүүхдийн сүү хөтөлбөр хэрэгжих үү.

Түүний асуултад хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа.