2024.11.22

П.Сайнзориг: УИХ өөрөө хориг тавих үндэслэл бүрдүүлсэн

УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

1992 оноос хойш Ерөнхийлөгч төсвийн хууль дээр 9 удаа хориг тавьсан, 6 нь бүхлээр нь хориг тавьж байсан юм билээ.2005 онд хориг хүлээж авсан нэг тохиолдол бий. Энэ удаа хориг хүлээж авч магадгүй. Ийм тохиолдолд төсөв хэлэлцэхдээ ердийн хуулийн жишгээр явж болохгүй.Энэ дэгийг яаралтай хийхгүй бол орон нутагт төсөв гаргахаар хүлээж байна. Цаашдаа төсвийн хоригийг хүлээв авч өөрчлөгдөхдөө 76,126 сангийн сайд битгий амилаасай гэж хүсэж байна. Мөн эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв хасаж болохгүй. Урсгал зардлын төсвөөс хасах хэрэгтэй.

Задаргааг нь сайн тайлбарлах хэрэгтэй. 2025 оны төсвийг батлахад эсэргүүцсэн хоёр гишүүний нэг нь би. УИХ өөрөө хориг тавих үндэслэл бүрдүүлсэн. Ажлын хэсэг ажиллаагүй. Энэ тогтоол хууль дээдлэх ёс буюу Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж хэлсэн байна. Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn