НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН АВТО ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2024.09.18

НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН АВТО ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн авто замыг 1978 онд ашиглалтад оруулсан ч шинэчлэл хийлгүй өдийг хүрсэн. Иргэдийн зүгээс ч тус замыг засварлах шаардлагыг маш ихээр тавьдаг. Өмнө нь уг замын засвар шинэчлэлийн ажлын тендерийг 2 удаа зарласан ч амжилтгүй болжээ.

Харин өнгөрсөн 7 хоногт гүйцэтгэгч байгууллага шалгарч, замын ажил өнөөдөр эхэлж байна. Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна.

Найрамдал орчим зуслангийн бүс байсан хэдий ч сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил нэмэгдэж тэр хэрээр зорчилт хөдөлгөөн ч ихэссэн. Тиймээс уг замын ажлыг богино хугацаанд дуусгахаар ажиллаж байна.