Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдтэй уулзлаа
2024.06.24

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдтэй уулзлаа

Баян Намсрай бурхны орон хэмээн нэрийдэж, Биндэрхайрхан ууландаа өвлөө даатгаж, намар тахидаг Цагаанхайрханчуудтайгаа зуны дунд сарын билэгт сайхан өдөр уулзлаа. Өнөө жилийн зуншлага Цагаанхайрханд тавтай сайхан байна.

Намын журмын нөхөд Ц.Цэрэнпунцаг, Б.Заяабал нарын хамт Морьтой аравтаа төлөөлж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

“Урин цаг” ирснийг хөгжмийн эгшиглэнт дуугаар ард түмэндээ сонордуулдаг Биндэрхайрханыхаа өвөр бэлд орших Цагаанхайрханчууд маань төв замтай холбогдох, Завхан нутагт ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг чих тавин сонсож, итгэл үзүүлж байна гэдгээ илэрхийллээ.