2024.03.29
ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙД КРИСТИНА КАЛЛАСТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Эстони улсын Боловсрол, эрдэм шинжилгээний яамны сайд Кристина Калластай уулзаж ПИСА үнэлгээний үр дүнд үндэслэн хийгдсэн шинэчлэл, тэр дундаа суралцагчдын унших чадварыг сайжруулсан туршлага, цахим шилжилтийн талаар санал солилцлоо.
Эстони улсын хувьд ПИСА үнэлгээнд богино хугацаанд амжилтаа ахиулж байгаа бөгөөд 2022 оны үнэлгээгээр Европын холбооны улсуудыг тэргүүлсэн юм.
Бага ангийн хүүхдүүдийн унших чадварыг хөгжүүлэх арга зүйгээ шинэчилж, хурдан унших бус ойлгож уншихад сургах арга зүйг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн Эстонийн боловсролын магадлан итгэмжлэл, үнэлгээ, цахим шилжилтээр хэрэгжүүлсэн ажлуудтай танилцаж хамтран ажиллах саналыг танилцууллаа.