СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СӨҮЛ ХОТЫН ГАЗАР ТАРИАЛАН, ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2024.03.25

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СӨҮЛ ХОТЫН ГАЗАР ТАРИАЛАН, ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Газар тариалан, далайн бүтээгдэхүүний корпораци, “Жеда жүүд” ХХК хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ 2023 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод байгуулсан билээ.

Санамж бичгийн хүрээд хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулахаар хамтран ажиллах гурван талт гэрээг Сөүл хотын Газар тариалан, далайн бүтээгдэхүүний корпораци дээр байгуулав.

Гэрээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нэгдсэн тогтолцоогоор шийдэж буй БНСУ-ын сайн туршлагыг Монгол улсын онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлэх зорилгоор дараах ажлыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хангамжийн оновчтой хувилбар боловсруулах;
  • Хүнсний бүтээгдэхүүний лабораторийн хяналтын тогтолцоог сайжруулах хувилбар боловсруулах;
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний системийн хөгжүүлэлт хийх хувилбар боловсруулах /Захиалга, нийлүүлэлт, хяналт/;
  • Хүүхдийн өсөлт хөгжилтөд нэн шаардлагатай, улирлын онцлогоос шалтгаалан дотоодоос нийлүүлэх боломжгүй түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хувилбарыг боловсруулах /Эдийн засгийн үр өгөөжийг харьцуулах/.
  • Хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах Солонгос улсын мэргэжилтнүүд 2024 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод ирж ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан