Японы буцалтгүй тусламжаар Төгрөг сумын сургуулийг засварлана
2024.02.16

Японы буцалтгүй тусламжаар Төгрөг сумын сургуулийг засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Өвөрхангай аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ Төгрөг сумын ЕБС-ийг 253 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар засварлах төслийн гэрээг үзэглэлээ.

Төслийн хүрээнд Төгрөг сумын ЕБС-ийн барилгыг бүрэн засварлаж, агааржуулалтын систем, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг суурилуулна. Үр дүнд нь эрүүл, аюулгүй, тав тухтай, боловсролын чанарт ахиц авчрах сургалтын таатай орчин бүрдэх юм.

Энэхүү ажил Япон Улсын Засгийн газраас 34 дэх жилдээ хэрэгжүүлж буй "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" төслийн хүрээнд хэрэгжих юм. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn