НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2024.01.09

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2024.01.09/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинээр томилогдсон суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска 2023 оны 9 дүгээр сард ажлаа хүлээн авсан бөгөөд өнөөдөр түүнтэй танилцах уулзалт хийж, олон улсын санхүүгийн салбарт шинээр хөгжиж буй ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн татвар, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт, хөгжлийн санхүүжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Суурин төлөөлөгч Матилда Димовскагийн зүгээс Монгол улс Үндэсний санхүүгийн нэгдсэн хүрээг боловсруулж байгааг сайшаагаад цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг НҮБХХ-ийн зүгээс бүх боломжоороо дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

НҮБХХ болон Сангийн яам олон жилийн найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn