Х.НЯМБААТАР: Угаартсан 10 иргэний ар гэрийнхэнтэй уулзаад буцалтгүй тусламж үзүүлсэн
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга "Манай нийслэл ямар дүлий юм бэ. Хүн намын бүлгээс таниас асуулга асуусан. Энэ асуултын хариуг яагаад өгөхгүй байгаа юм" гэв.
Хариуд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Д.Гантулга төлөөлөгч 10 хүн нас барсан байхад нийслэл эмгэнэл илэрхийлэхгүй байна гэж байх шиг байна. Би үхлээр улс төр хийж шоуддаггүй хүн. Би арван иргэний ар гэрийнхэнтэй уулзаад буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүнийгээ би нэг ч телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагаар цацахыг хүсэхгүй байна. Хүний амь эрсэдсэн байхад улс төрийн ашиг хонжоо олох шаардлага надад алга" гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга "Эмгэнэл илэрхийлнэ гэхэд шоу биш шүү дээ. Энэ бол хүн ёсны харилцаа шүү дээ. Юунд нь улс төр, шоу хийж байгаа гэж яриад байдаг юм бэ" гэсэн юм.
Х.НЯМБААТАР: Угаартсан 10 иргэний ар гэрийнхэнтэй уулзаад буцалтгүй тусламж үзүүлсэн |