2024.03.25
ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН АВТОЗАМЫН БООМТЫГ 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОЛОО
Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг улирлын чанартай 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай 24 цагийн горимд шилжүүлэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн нь ийнхүү биелэлээ олж байна.
Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай тохиролцсоноор 2023 оны 12 дугаар сарын 16-30-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг амжилттай зохион байгуулсан. Туршилтын хугацаанд тус автозамын боомтоор нийт 4 орны 1398 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна.