ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ - ГОВИЙН БҮС
2024.03.11

ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ - ГОВИЙН БҮС

Монгол Улсын Засгийн Газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор энэ жилийн төсвийн бодлого нь хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдэж байна.

Говийн бүсийн хувьд уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт түшиглэн хөгжих боломж их бий, цаашдаа бид уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг нэмүү өртөг шингээсэн кластер үйлдвэрлэлээр хөгжүүлэх, мөн уг салбар дээр суурилж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэр, логистикийн төвийг байгуулах, усны асуудлыг шийдвэрлэх, ХАА, эрчимжсэн МАА, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн бүсийн хөгжлийг дэмжиж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан