Дорноговь аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа
2024.03.05

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд ажиллаж УИХ, Засгийн газар, Монгол Ардын Намын бодлого үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, намын гишүүд дэмжигчдэд өглөө.

Тус сумын ЗДТГ-аас бодлогын ажлуудыг шуурхай гүйцэтгэж малын тэжээл, өвс татах ажлыг зохион байгуулж байна. Мөн сумын иргэд цагийн нөхцөл байдалд зориулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, “Малчдадаа тусалъя” аяныг зохион байгуулж, малчны хотонд очиж биеэр туслах, хандив цуглуулахаар халуун сэтгэлээр нэгдээд байгааг Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн дуулгалаа.

Эмээгийнхээ, мөн ээжийнхээ төрсөн нутаг Эрдэнэ суманд ажилласандаа баяртай байна. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан