2024.03.14
СӨҮЛ ХОТЫН ГАЗАР ТАРИАЛАН, ДАЛАЙН БОЛОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КОРПОРАЦИТАЙ ХАМТАРНА
Улаанбаатар хот, Боловсролын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Газар тариалан, далайн болон хүнсний бүтээгдэхүүний корпораци хамтран ажиллах гэрээг /2024.03.12/ байгууллаа.
Гэрээний зорилго нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нэгдсэн тогтолцоогоор шийдэж буй БНСУ-ын сайн туршлагыг Монгол Улсын онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлэх явдал юм.
ХАМТРАН АЖИЛЛАХ гэрээний хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд:
- Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хүнсний зах, бөөний худалдааны төвийг түшиглэн нэгдсэн хангамжийн төв байгуулах оновчтой хувилбар боловсруулах;
- Лабораториор хянагдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хяналтыг сайжруулах хувилбар боловсруулах;
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний системийн хөгжүүлэлт хийх хувилбар боловсруулах /Захиалга, нийлүүлэлт, хяналт/;
- Хүүхдийн өсөлт хөгжилтөд нэн шаардлагатай, улирлын онцлогоос шалтгаалан дотоодоос нийлүүлэх боломжгүй түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хувилбарыг боловсруулах /Эдийн засгийн үр өгөөжийг харьцуулах/
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан