Хүүхдийн хоол, хүнсний хангамжийг сайжруулахад бүх талын оролцоо чухал
2024.02.07

Хүүхдийн хоол, хүнсний хангамжийг сайжруулахад бүх талын оролцоо чухал

Жайка ОУБ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хүүхдийн хоолны хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах, ерөнхий гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авалт хийх ажлыг эрчимжүүлэх, оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх зорилготой сургалт зохион байгууллаа.

Уг сургалтад оролцож Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн сургуулиудад хэрэгжүүлж буй хоол хүнс үйлдвэрлэлийн бодлогын талаар ХХААХҮЯ, ТХААГ-ын холбогдох ажилтнуудтай уулзаж ярилцлаа.

Сургалтаар:

  • Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хүнсний хэрэгцээ шаардлага
  • Ерөнхий гэрээний аргаар тендер зохион байгуулах арга
  • Цахим дэлгүүрээс худалдан авалт хийх
  • Хүүхдийн хоолны шим тэжээл ба хүнсний хангамж
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны өөрчлөлт
  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч ААН-ээс авсан асуулт судалгааны үр дүн асуудал, сайжруулах арга хэмжээний талаар холбогдох мэргэжилтнүүд, хүнс үйлдвэрлэгчид санал бодлоо нээлттэй зөвлөлдлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан