2024.02.22
Группийн хуралд оролцох гэж хэд хэдэн удаа эмнэлэгт ирдэг байсныг болиулав
Групп тогтоолт буюу ЭМ-ийн магадлалын зөвлөлийн холбогдох дүрэм, журам, зааврыг шинэчлэв. Өмнө нь групп тогтоох үйлчилгээ чирэгдэл ихтэй, хоёр удаагийн хурал дамжиж ордог байсан. Иргэд хаа хол газраас группийн хуралд оролцох гэж хэд хэдэн удаа ирдэг байсныг болиуллаа гэсэн үг.
Тодруулбал, Эмнэлэг хяналтын комисс, Эрүүл мэндийн магадлалын комисс гэсэн хоёр комиссын хурлаар ордог байсныг нэг удаагийн хурлаар оруулдаг болгож байна. Хоёр удаагийн хурлаар орохоор иргэдэд маш их чирэгдэл үүсгэдэг байсныг өөрчлөх шаардлага бий болсон.
Мөн тухайн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох гэж байгаа иргэнийг дуудахаа больж байгаа. Ингэснээр цас зудтай эсхүл хол сумаас ирж байгаа иргэд аймгийн төв рүү явах шаардлагагүй болсон. Хурлаар орохдоо зөвхөн хариуцсан эмч нь “хамгаалж” орохоор болсон.