УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Хөгжлийн туслалцаа төв ТББ-ын удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзлаа
2023.12.01

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Хөгжлийн туслалцаа төв ТББ-ын удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзлаа

“Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах” өдрийг тохиолдуулан Хөгжлийн туслалцаа төв ТББ-ын удирдлага, гишүүдийг өнөөдөр Төрийн оронд хүлээн авч уулзлаа.

Хөгжлийн туслалцаа төв ТББ нь “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан “Боломжоо баялаг болгоё” төслийг Канадын Гадаад Хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлээд байгаа билээ.