Гурван талт уулзалт боллоо
2024.01.09

Гурван талт уулзалт боллоо

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэд хашааны газартаа орон сууц бариулах санаачилга гаргаж, дахин төлөвлөлт хийх компаниар 2018 онд “Шинэ барилга”-ыг тодруулсан. Гэвч цар тахал дэгдсэн, төслийн өртөг нэмэгдсэн гэх мэт шалтгаанаар ажил нь удаашраад байгаа билээ.

Тус хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Нийслэлийн холбогдох албаныхан, “Шинэ барилга” компанийн удирдлагыг оролцуулсан гурван талт уулзалт зохион байгууллаа. Иргэд дахин төлөвлөлтийн ажлыг хурдлуулахын тулд нэмж компани шалгаруулах саналтай байгаагаа дуулгав.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn