Гурван төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар тогтов
2023.12.12

Гурван төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар тогтов

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэд 2014 оноос санаачилга гарган, амьдран суугаа нутаг дэвсгэртээ гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу “Шинэ барилга” компани дахин төлөвлөлт хийх аж ахуйн нэгжээр 2018 онд шалгаран ажиллаж байгаа билээ.

Инженерийн дэд бүтэц тавиагүйн улмаас “Шинэ барилга” компанийн ажил удаашралтай яваа. Үүнээс гадна “Шинэ барилга” компани газрыг нь дахин төлөхөөр төлөвлөсөн айл өрхүүдэд мэдээлэл өгөхгүй, холбоо харилцаатай ажиллахгүй байгаа аж. Тиймээс иргэдийн итгэл буурчээ.

Дахин төлөвлөлтийн төслийг санаачилсан иргэд хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.Тиймээс иргэд, компани, Нийслэлийн орон сууцны бодлогын газар гэсэн гурван төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар тогтов.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn