2023.11.06
Дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд цас, мөс цэвэрлэж байна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2000 орчим худалдаа, үйлчилгээний аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэг хүлээдэг.
Тиймээс дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийж хот тохижуулах газар, нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn