Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 68 хувьтай байна
2023.11.17

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 68 хувьтай байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна.

Нүхэн гарцыг ирэх 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар зэхэж байна. Нүхэн гарц хийснээр замын хөдөлгөөний ачаалал буюу түгжрэл буурна. Нүхэн гарцын зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, 5 м өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn