ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ХИЙГДСЭН АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЪЯ
Сонгинохайрхан дүүрэгт анх баянхошуу амбулатори 1982 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш 35 жилийн дараа олон Улсын стандартад нийцсэн эмнэлгүүдийн өргөтгөлүүд болох “Баянхошуу амбулатори” 2020 он, “Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг” 2021 онд, “Эрүүл мэндийн төв” 2022 онд ашиглалтад орж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Мөн эрүүл мэндийн Яам, Азийн хөгжлийн банкны “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд 26 дугаар хороонд “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв” байгуулахаар ажиллаж байгаа юм.
Дүүргийн 20 дугаар хороонд 10 буудлын амбулаторийг олон стандартад нийцүүлэн шинэ эмнэлэг барихаар төлөвлөн зураг төсөл хийгдэж байна.
Дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд тусламж үйлчилгээгээ өргөжүүлж мэс заслын тусламж үйлчилгээ, диализийн болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээнүүдийг үзүүлэхээс гадна эмийн бус тусламж үйлчилгээг өргөжүүлэн “Толгойт хөгжлийн төв”-д сэргээн засах эмчилгээг нэвтрүүлэн иргэдэд эмчилгээ хийж байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn