2023.11.16

Б.Бат-Эрдэнэ: Нүүрсний асуудлыг нэг талд нь бүрэн шийдэх хэрэгтэй

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Нүүсний түр хорооны бүрэлдэхүүнд ямар учир шатганаар  өөрчлөлт оруулж байна. Анх Г.Ганболд гишүүн ахалсан түр хороо байгуулаад, сүүлд нь Х.Нямбаатар ахлаад, одоо Б.Энхбаяр гишүүн ахлаад явж байна ямар ч байсан дарга нар нь хэд хэдэн удаа солигдчихлоо. Өнөөдөр энэ байдлыг харахад нүүрстэй холбоотой энэ асуудлыг шүүх хичнээн сараар хойшлогдоод байх юм ингээд их хурал дээр шинэ батлагдсан хууль, эрх зүйн хүрээнд нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулаад өгмөөр байна аа. Ямар учир шалтгаанаар өөрчлөлт оруулаад байна вэ? Нүүрсний хулгайтай асуудал одоо ч яригдаж байгаа асуудал биш 2010-2016 онд нүүрсний асуудал яригдаад хэд хэдэн хүмүүс ял аваад явж байсан. Дахиад яригдаж байна, ялангуяа төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойтой холбоотой ер нь анх байгуулагдсан цагаас үе үеийн захиралууд нь хэрэгт холбогдсон, зарим нь гадаад руу зугтаагаад явсан. Шувуу ажиллагааны хүрээнд олж ирсэн үү, ирээгүй юу иймэрхүү байдалд байх юм. Ээлжиж засаг барьж байсан, хамтарч барьж байсан АН, МАН хоёр бие биеэнрүүгээ чихээд байх юм энд байхгүй ээ.

Үе үеийн парламентад 4,5 удаа ажиллаж байгаа хүмүүс сайн мэднэ шүү дээ. 2020 оноос байгуулагдаж ажиллаж байгаа  их хурал, засгийн газрын үед авлигал, хулгайтай холбоотой асуудлыг илрүүлэх, хариуцлага тооцох 2024 оны сонгуулиас эхлээд ямартай ч төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс эхлээд ашиг сонирхол, авлигал, хулгайн аливаа зүйлд оролцохгүй байх хууль, эрх зүйн шинэ зохицуулалт хийсэн орчинд бид нар ажиллаж байгаа тийм учраас нүүрсний асуудлыг нэг талд нь бүрэн шийдэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллээс харахад түр хорооны ахлагч Б.Энхбаяр хурлаа хийж чадахгүй гишүүд нь түр хорооныхоо хуралд суудаггүй нөхцөл байдалтай байсан ингэж болохгүй шүү дээ.

Оюутолгой, Хөгжлийн банк, улс орны амин чухал эрх ашигт тулгамдсан асуудлуудаар түр хороо байгуулаад, ажлын хэсэг байгуулаад ажиллаж л байсан энд чинь ажиллаж багаа хүмүүс идэвх санаачлагатай, аливаа асуудалд шударга ийм байр суурьнаас ажиллаж болдог. Яагаад энэ түр хорооны гишүүд хуралдаа ирдэггүй юм. Аливаа нэг зүйлийг тодорхой болгоод, нэртэй устай нь нэг тал руу нь гаргах хэрэгтэй байна.

Түүний асуултад, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг гишүүн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn