2023.11.09
Ш.Адьшаа: Мал аж ахуйн салбарт эдийн засгийн бодлогоор дамжуулсан тогтолцооны өөрчлөлт хийх цаг нь болсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
“Ард түмний элч чөлөөлөгчийн хувьд цаг уурын гамшигт үзэгдлээс болж эмэгтэйчүүд, хүүхдийн амь нас эрсдэсэнд гүнээ харамсаж байна. 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ дээр монгол улсын эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуйн түүний дотор залуу малчдын, хөдөө орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах талаар төсвийн хөрөнгө оруулалт дээр нэг ч хөрөнгө мөнгө тавьсангүй.
Энд бид дүгнэлт хийх ёстой. Байгалийн гамшигт үзэгдлээс болж олон эмэгтэйчүүд амь насаа алдсан энэ талаар өнөөдөр хэн ч дугарахгүй байна. Монгол хүн бүхэн хүнсний асуудлаа мал аж ахуйгаас дамжуулж шийддэг тул малчдын мал аж ахуйн асуудал дээр эдийн засгийн бодлогоор дамжуулсан тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон байна.”
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn