Н.Учрал: Үндэсний хиймэл дагуул бүтээх эрмэлзлэл маань гараанаас гарлаа
2023.10.13

Н.Учрал: Үндэсний хиймэл дагуул бүтээх эрмэлзлэл маань гараанаас гарлаа

Он цаг үргэлжилж урсан өнгөрөх цаг хугацааны шалгаралаас үл хоцрох эцэг өвгөдийн минь үлдээсэн тусгаар тогтнолоо баталгаажуулан бэхжүүлэх түүхэн алхам Монгол улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор эхлэлээ.

Өргөн уудам газар нутагт шуурганд уруудсан малчнаа, эзгүй хээр гадаа машин тэрэг нь эвдэрч осолдсон иргэнээ, аврал эрсэн бяцхан үрсээ эрж хайхдаа алдаж буй мөч хором бүр алтан амины үнэлж баршгүй үр дагавартай. Үргэлж бат найдвартай харилцаа холбоотой, онлайн байх, хаана ч гэлээ байршлыг нь яс тогтоох, мэдээлэл авах, эрүүл мэнд, онцгой байдлын тусламж хүргэх гарц шийдэл бол үндэсний хиймэл дагуултай болох юм.

Хиймэл дагуул руу телевизийн дохио, утасны дуудлага илгээдэг. Хүлээж авсан дохиогоо дэлхийн аль ч өнцөг буланд орон зай, цаг хугацаа, зохиомол хил, хязгаарын ялгаваргүйгээр буцааж илгээдэг. Хуурай газрын далай мэт өргөн уудам, нэг хүнд ноогдох газар нутгаар дэлхийд тэргүүлэгч, сийрэг суурьшилтай, дөрвөн цаг улиралдаа дураар нүүн нүүдэллэн аж төрдөг өв соёлтой Монголд үндэсний хиймэл дагуул, сансрын холбоо нь бага мөнгөөр хүн бүрд хүрэх боломж юм. Үндэсний хиймэл дагуул бүтээх эрмэлзлэл маань гараанаас гарлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn