Зөвшөөрлийг зөв болгох технологи үргэлжилж байна
Өнөөдрөөс эхлэн та хамгийн түгээмэл 10 төрлийн бизнес эрхлэхэд таньдаг хүн сураглах, чихэр набор аваад гарч, ийш тийш шогшиж, энд тэнд дугаарлах хэрэггүй боллоо. Өөрөөр хэлбэл E-Mongolia, E-Business.mn хуудасруу нэвтрээд, Нийслэл хотын хамгийн түгээмэл 10 төрлийн худалдаа, үйлчилгээ болох хүнсний дэлгүүр, цайны газар, мухлаг, ресторан, супермаркет, зочид буудал, бар /караоке/, хүнсний зах, худалдааны төвийн үйлчилгээний зөвшөөрлийг цаг, мөнгөө хэмнэн, цахимаар авах боломж бүрдлээ. Иргэн, хуулийн этгээд ямар нэг хураамж төлбөр төлөхгүйгээр ажлын 30 хоногт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө цахимаар авна.
Цахим зөвшөөрөл олгох систем нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит ажил бөгөөд хүн биш хууль засаглах, хүнд суртлыг багасгаж технологи үйлчлэх шийдэл юм. Технологи зөвхөн ажлын цагаар бус 24 цагаар бүх өдөр тасралтгүй үйлчилнэ. Ашиг орлого олъё, амьдралаа өөд татъя гэсэн Монгол хүний хүслийг тэтгэх эрхэм зорилгоор монгол инженерүүдийн бүтээсэн e-mongolia, e-business.mn платформыг өргөжүүлж, үйлчилгээний тоог нэмсээр байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20