2023.09.26
"Халзан бүргэдэй" орд газрын бүх лицензийг цуцалж өгөхийг нутгийн иргэд хүслээ
Онгон догшин байгалиа хадгалж буй сум бол Ховд аймгийн Мянгад. Сүүлийн үед тус сумын ард иргэдийн санааг чилээж буй гол асуудал бол "Халзан бүргэдэй" орд болоод буй.
Байгаль орчны бохирдол, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тус орд газрын үйл ажиллагаанд нутгийн ард иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлж, зөвшөөрлийг нь нэн даруй цуцлах шаардлагатайг онцлов.
Мөн нутгийн иргэдийн зүгээс модон гүүрний засварын мөнгийг төсөвт суулгах, жороо морины уралдааныг баяр наадмын хуульд тусгах, тэтгэврийн насны ээжүүдийг хүүхдийн тоогоор ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг асуудлуудыг хөндлөө.
Эдгээр асуудалд өөрийн зүгээс иргэдийн саналын сонсож шийдвэрлэх эрх бүхий хүмүүстэй хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.