Орчин цагийн мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр Ховд аймагт болж байна
2023.08.16

Орчин цагийн мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр Ховд аймагт болж байна

Энэхүү өдөр орчин цагийн мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр Ховд аймагт зохион байгуулагдаж байна.

Тиймээс баярын хуралд оролцож, мал аж ахуйн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн үе үеийн малын эмч нартаа хүндэтгэл үзүүллээ.

Мал эрүүл бол мал аж ахуйн салбарын хөгжил дэвшил, махны экспорт гадаад худалдаа дагаад өснө. Өөрөөр хэлбэл малын эмч нарын үүрэх ачаа, оруулах хувь нэмэр их юм. Та бүгдэд талархал илэрхийлж 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Үүний сацуу Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 100 жилийн ойн баяр тохиож байна. Юмжаагийн Цэдэнбал агсанаас авхуулаад Монголын олон олон төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан тус сургуулийн багш ажилчид, үе үеийн төгсөгчдөд мөн ойн баярын мэнд дэвшүүлье.

Ном эрдмийн цагаан гэгээ түгэн дэлгэрэг