2023.09.18
"ДИЖИТАЛ ХОВД-2023” арга хэмжээ эхэллээ
Дижитал технологийн хөгжлийг түгээж нээлттэй ирээдүйг цогцлоох зорилготой "ДИЖИТАЛ ХОВД -2023" арга хэмжээг Голомт банк, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
Дижитал шилжилт, боловсрол, технологийн нэгдсэн тус арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 28 байгууллага оролцож, ирсэн зочдод технологид суурилсан үйлчилгээгээ танилцуулж, зөвлөгөө тусламж үзүүлж байна.