Ховд аймгийн Дарви сумын ард иргэдтэй уулзалт хийлээ
2023.09.18

Ховд аймгийн Дарви сумын ард иргэдтэй уулзалт хийлээ

Ард иргэдтэй хийсэн эхний уулзалтанд Дарви сумын Булаг, Дэлгэр, Мөрөн, Мөнгөн-Аяга багийн иргэд өргөн дэлгэр оролцлоо.

Иргэд сонгогчдын зүгээс санал бодлоо солилцож тулгамдаад байгаа дараах асуудлуудыг дэвшүүллээ. 

  • Хөшөөтийн уурхайд олборлолт хийж буй "МоЭнКо" компани анхны гэрээний үүргээ биелүүлж ажиллахгүй байгаад нутгийн иргэд бухимдалтай байна 
  • Малын түүхий эд үнэгүй байна. Малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах боломж байгаа эсэх.
  • Орон нутгийн сурагчдын хаврын амралтыг өөрчлөх боломж байгаа эсэх 
  • Дарви сумын спорт заалыг 2024 онд багтаан ашиглалтад оруулах боломжтой эсэх 
  • Уул уурхай их ухсанаас болж, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, зунд нь үер их бууж, өвөлд нь зудтай байгаа асуудалд анхаарч өгөх 
  • Аймаг сум хоорондын хилийн маргааныг цэгцлэх. Говь-Алтай аймгийн Дарви сум, Ховд аймгийн Дарви сум хоорондын хилийн маргааны асуудлыг шийдэх зэрэг асуудал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа миний бие иргэд сонгогчдынхоо асуулт бүрт нэг бүрчлэн хариулт өгч цаашид анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэж буй ажлаа ард иргэддээ тайлагнасан юм.