Боловсролд ээлтэй засаг дарга нартаа талархал илэрхийлье
2023.09.04

Боловсролд ээлтэй засаг дарга нартаа талархал илэрхийлье

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хүүхэд бүрийн өмнө нээж өгөхийг зорьж байгаа билээ. Энэ боломжийг бүрдүүлэхэд цахим сургалтын ач холбогдол маш их.

Хувьсан өөрчлөгдөж буй боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг компьютераар ханган ажилласан дараах засаг дарга нарыг "БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА"-аар нэрлэж байна.

  • Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар
  • Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал
  • Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат
  • Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал
  • Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал
  • Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан
  • Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж

Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын төлөө хичээл зүтгэл, зүрх сэтгэлээ зориулан, багш нарын хөгжлийг дэмжиж, ээлтэй орчин бүрдүүлэн ажилласан та бүхэнд халуун талархал илэрхийлье.

Түүчээ болсон энэ засаг дарга нарын жишгээр шинэ хичээлийн жилд аймгийнхаа багш, сурагчдыг дэмжин боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа бусад аймгийн болон сумын удирдлагуудад мөн талархал илэрхийлье. Та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллахад таатай байх болно.