Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 5 дахь удаагийн сургалт боллоо
2023.06.28

Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 5 дахь удаагийн сургалт боллоо

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтээ 85 сэтгэл зүйч ирүүлсэн.

Тэднээс хоёр үе шаттай сонгон шалгаруулалтын дараа 40 сэтгэл зүйч сонгогдож "Боловсролын сэтгэл зүйч"-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдлаа. Энэ бол 5 дахь удаагийн сургалт юм.

Сургалтаар 14 хоног ерөнхий боловсролын сургуульд дадлага хийж, танхимаар:

  • Боловсролын сэтгэл судлалын үндэс
  • Сэтгэл судлалын судалгааны арга зүй
  • Хүүхдийн сэтгэцийн оношилгоо
  • Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
  • Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Нөлөөллийн үйл ажиллагаа
  • Хяналт шинжилгээ
  • Үнэлгээ гэсэн модуль хичээлүүдийг практикт ашиглах арга зүйг эзэмшлээ.

Мөн 2023-2024 оны хичээлийн жилд сэтгэл зүйч ажиллуулах сургуулиудын хүсэлтийг энэ өдрүүдэд хүлээн авч байна. Хүсэлт авах хугацаа 07 дугаар сарын 01-ний өдөр дуусна. Хүсэлтийг БЕГ-ын пэйж хуудаснаас авахыг хүсье.