Ерөнхий сайдын өглөөний уулзалтад багш нар оролцлоо
2023.05.23

Ерөнхий сайдын өглөөний уулзалтад багш нар оролцлоо

Уулзалтад Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо.

Засгийн газрын бодлогын цөм хэсэг нь хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал.

Тиймээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай илэн далангүй ярилцаж, санал солилцлоо.