2023.08.17
Монголын багш нарын VII Их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэв
Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, явц, үр дүнд хяналт тавих биелэлтийг дүгнэх, бүх шатны байгууллагад хүргэн сурталчлах чиг үүрэг бүхий зөвлөлдөх зөвлөл хуралдлаа.
Зөвлөлдөх зөвлөл нь их хурлаас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг яам, холбогдох байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусган батлуулах, тухай бүр биелэлтийг сайжруулах, үр дүнд хүргэх, боловсролын хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусган батлуулахад анхаарч, хамтран ажилласан.
Зөвлөлдөх зөвлөлийн энэ удаагийн хурлаар:
- Боловсролын эрх зүйн шинэчлэл
- Боловсролын бодлого, сургалтын агуулгыг төгөлдөржүүлэх нь
- Багшийн хөгжил, ёс зүй
- Багшийн үнэлэмж, нийгмийн хамгааллыг сайжруулах нь” гэсэн дөрвөн багц асуудлын хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцлээ.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг “Хангалттай сайн” гэж дүгнэн хэлэлцээд, тайланг нэгтгэн холбогдох эх сурвалж, тоон мэдээллээр сайжруулан танилцуулахаар тогтов.