"Хувьсаж буй боловсрол-насан туршийн суралцахуй" сургалтад оролцож багш нарт мэдээлэл хийлээ
2023.08.29

"Хувьсаж буй боловсрол-насан туршийн суралцахуй" сургалтад оролцож багш нарт мэдээлэл хийлээ

НҮБ, Юнеско-оос 2030 он, түүнээс цаашид 10 жилд тогтвортой хөгжлийн бүх 17 зорилтыг бүгдийг хэрэгжүүлэх гол бодлогоор насан туршийн суралцахуйг нэрлэж байна.

Иймд бид НТС-н чиглэлээр өмнө нь баримталж байсан бодлого, хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг улам чанаржуулах, цар хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэл, салбар дундын хамтын ажиллагаа, санхүүжилт, орон нутгийн дэмжлэгт суурилсан удирдлагаар хангах, багш, ажилтнуудыг дэмжин хөгжүүлэх, сургаж чадавхжуулах, менежментийн реформ хийх бодит шаардлага тулгарсан.

"Хувьсаж буй боловсрол-Насан туршийн суралцахуй" сургалтад оролцож, 21 аймаг, 9 дүүргийн НТСТ-ийн удирдлага, багш нарт боловсролын хуулийн эрх зүйн орчин, бодлогын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогуудад НТС-тай холбоотой дараах асуудлуудыг багтаасан.

  • Иргэдийн насан туршдаа суралцахуйд дэмжлэг үзүүлэх,
  • Суралцахуйн хэлбэр, төрөл, агуулгыг мэргэшлийн үндэсний шаталсан бүтэцтэй нийцүүлэх,
  • Насан туршийн суралцахуйн санхүүжилтийг тодорхой болгож, баталгаажуулах,
  • Насан туршийн боловсролын багш, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх,
  • Суралцахуйн үр дүн, өмнө эзэмшсэн мэдлэг, ур чадварыг нь хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, магадлан итгэмжлэх тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх,
  • Насан туршдаа суралцахуйн мэдээлэл, бүртгэл, баталгаажуулалтын удирдлага, мэдээллийн системийн модулийг хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн байдаг.

Бид 2023-2024 оны хичээлийн жилд Насан туршийн суралцахуйн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн сурч, боловсрох тэгш боломж, нөхцөлийг технологийн дэвшилд суурилан бүрдүүлэх, албан, албан бус болон амьдралын орчноос сурч эзэмшсэн мэдлэг, чадвар, чадамжийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах арга замыг үе шаттай нэвтрүүлэх зорилго тавьж байна.

Боловсролын ерөнхий хууль батлагдсан, үүнтэй холбоотойгоор Насан туршийн суралцахуйн үзэл баримтлал, НТБ – ын төвийн дүрэм, бүтэц орон тоо, салбар дотроо болон салбар дундын үйл ажиллагааг зохицуулах холбогдох журмуудыг боловсруулан баталж хэрэгжүүлэх ажлууд биднийг хүлээж байна.