
2023.07.06
Төсвийн ил, тод байдал хангагдана
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын нэр бүхий гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн ил тод байдлыг сайжруулах заалтуудыг тусгасан төслийг УИХ-ын өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо уг хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.