Н.Учрал:Хууль батлагдсанаар татварын мөнгийг үр ашигтай зарцуулна
нөөдөр /2018.06.07/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төсвийн тухай хуулийг эцэслэн батлав.
УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслөөр улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ хуулийн төсөл дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хэрэгжихэд анхаарах Их Хурлын тогтоол гарна. Цаашдаа стандартыг шинэчлэн батлах, нутгийн өөрөө удирдах байгууллагад энэ хууль хэрэгжинэ. Салбар бүр үүн дээр анхаарах ёстой байгаа. Татвар төлөгчийн мөнгийг үр дүнтэй зарцуулах боломж гарч ирж байгаа. Ирэх жилийн төсвөөс өмнө стандарт, нормоо барьж ажиллаж чадвал өнөөдрийн хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил цааш явах боломж бүрдэх юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан