Ч.Хүрэлбаатар: Засгийн газар төмөр замын асуудлаар тусгай бодлого боловсруулна
ИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар гишүүдийн тавьсан хэд хэдэн асуулгын хариуг сонслоо. УИХ-ын гишүүн П.Аптангэрэл, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Г.Занданшатар нар Тавантолгойн нүүрсний ордын тапаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг эхэлж сонсов. Таван толгойн нүүрсний улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийж, нөецийг нь тооцсон бөгөед үүнийгээ Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлээд байгаа юм. П.Алтангэрэл нарын нэр бүхий гишүүд асуулгаараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсчээ.
Асуулгын хариуг чуулганаар сонсох чуулганы хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар ирээгүйд гишүүд нэлээд бухимдав. Ингээд асуулгын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Таван толгойн орд 6.42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 1.8 тонн нь коксжих нүүрс гэж тогтоосон байна. Уг ордод 1967 оноос олборлолт хийж эхэлснээс хийж өнөөг хүртэл нийт 9.8 сая тонн нүүрс олборлоод байгаа гэнэ. Тавантолгойд ашиглалтын лиценз эзэмшигч компаниудаас "Эрдэнэс МГЛ", "Дайцүки" компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, харин "Энержи ресурс", "Таван толгой" ХХК-иуд олборлолт хийж байгаа. Экспортод гаргаж байгаа нүүрснийхээ үнийг БНХАУ-ын Шанси мужийн нүүрсний дундаж үнийг баримтлан тогтоодог. 2008 онд тус мужид коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 153.1 ам.доллар, эрчим хүч нүүрсний үнэ 63.2 ам.доллар байжээ. Тавантолгойн ордод улсын төсвөес 37.1 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо бий гэнэ. Төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" компани угордыг ашиглах асуудлаар өнгөрсөн онд Канадын "Норвест" компаниас зөвлөх үйлчилгээ авчээ. Уг зөвлөмжид Тавантолгойн ордод нэгээс илүү уурхай үйл ажиллагаа явуулах боломжтой, тус ордын Цанхийн талбай хамгийн үнэ цэнтэй хэсэг гэдгийг онцолжээ.
"Норвест" компани Тавантолгойн ордоос гарах бүтээгдэхүүний гол зах зээл нь Хятад болон Өмнөд Солонгос, Япон гэж үзсэн байна. Бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр замын асуудлыг шийдвэрлэх нь чухал байгааг Ч.Хүрэлбаатар сайд мэдээлэлдээ онцлов.
Н.Ганбямба:
-Төрийн өмчийг эзэмших, ашиглах харилцааг зохицуулах хууль эрхзүйн орчин сул байгаагаас болоод бидний өмчийг өөр хүмүүс захиран зарцуулаад явж байна. Лиценз авсан хүн газар доорхи улсын баялгийг өөрийн болгоод авчих юм. Эзэн нь бид өөрсдөө мэдээгүй байхад манай баялгийг олон улсын зах зээл дээр эргэлдүүлээд мөнгө хийгээд байгаа юм биш үү?
Ч.Хүрэлбаатар
-Таван толгойн асуудлаар Засгийн газар тусгай бодлого боловсруулан УИХ-д өргөн барина. Энэ бодлогод таны хэлж байгаа асуудлыг тусгасан байгаа.
П.Алтангэрэл:
-Стратегийн ордуудын талаарх төрийн бодлогоо ойрын үед тодорхой болгохгүй бол эвгүй байдал үүсэх нь. Таван толгойд яг ийм байдал үүсээд байна. Хурдан эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр бодлого байхгүй. Хувийн хэвшлийнхнийг нь яах юм, төрийн мэдлийн хэсгийг нь яах юм гэдгээ тодорхой хэлээч. Таван толгойн ордод хэдий хэмжээний талбайд хайгуул хийсэн юм. Хэдэн хувьд нь төрд, хэдэн хувь нь хувийн хэвшлийнхний мэдэлд байгаа юм бэ?
Ч.Хүрэлбаатар:
-Засгийн газраас төрийн өмчийг 2012 он хүртэл хувьчлах үндсэн чиглэлийг оруулж ирэхдээ нүүрсний асуудлыг үлдээсэн. Яагаад гэвэл Таван толгойн асуудлаар эхлээд тусгай бодлого боловсруулна. Дэлхийн жишиг, геопилитикийн бодлого гээд олон асуудлыг харгалзан үзэх хэрэгтэй байгаа. Анх Таван толгойн лицензүүд хувийн хэвшлийнхэнд байсан. Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдсэний дараа Засгийн газар энэ ордын 86 хувийг, "Энержи ресурс" 14 хувийг эзэмшинэ гэж ярьж байсан. Дараа нь шинээр тохиролцоонд хүрч "Энержи ресурс"т нийт талбайн дөрвөн хувь орчмыг нь егсөн. Тухайн үеийн хуулиар төр хувийн хэвшлийн байгууллагатай тохиролцон тодорхой хувийг нь өгчихөөд одоо тэр хувьд нь оролцоогоо нэмэгдүүлнэ гэвэл ёс зүйгүй асуудал.
Б.Ариунсан: (ЭБЭХ-ийн дэд сайд):
-Таван толгойн орд нийт 71 мянган га талбайтай. Үүний 68 мянга нь "Эрдэнэс МГЛ" төрийн өмчит компанид, үлдсэн 3000 га нь "Энержи ресурс" болон бусад компанийн мэдэлд байгаа.
Х.Баделхан:
-Таван толгойн ордоос олборлон борлуулж байгаа нүүрсний үнэ олон улсын зах зээлийн жишигт хүрч чадаж байгаа юу?
Ч.Хүрэлбаатар:
-Таван толгойн нүүрсний хувьд Нүүрсний газраас жишиг үнийг гарган мөрдөж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ 50 ам.доллар байгаа. Энэ үнэ cap сардаа шинэчлэгдэж байдаг.
Г.Баярсайхан:
-Таван толгойн нүүрсний үнийг Хятадын Шанси мужийн жишгээр тогтоосон гэлээ. Ингэж Хятадын дотоодын нийлүүлэгчдийн үнийг баримталж болж байгаа юм уу. Дэлхийн зах зээлийн үнэд хүрэх ямар ажил хийж байна вэ. Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх бодлого яваад байгаа юм биш биз.
Б.Ариунсан.
-Нүүрсний жишиг үнийг тогтооход нэлээд хүндрэлтэй байсан. Цаашид энэ чиглэлээр Австрали болон гадаадын орнуудын жишээн дээр судалгаа хийж байгаа.
Д.Ганхуяг:
Таван толгойн ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Өнөөдрийн ханшаар тэрхүү хайгуулд зарцуулсан хөрөнгө нь 37 тэрбум төгрөг болж байгаа гэлээ. Гэтэл Оюутолгойд гадаадын хөрөнгө оруулагчид 400 тэрбум төгрөгөөр хайгуул хийсэн гэж тогтоолгосон. Монголчуудын хийсэн хайгуулын зардал яагаад бага, гадаадынхны хийсэн хайгуул өндөр өртөгтэй байдаг юм. Таван толгойн ордын нэг хэсгийг Засгийн газар хувийн хэвшлийн компанид өгөхдөө энэ асуудлыг яагаад УИХ-д оруулж ирээгүй юм бэ. Аливаа ордын ашиглалтын лицензийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа олгодог. Гэтэл та нар өмнө нь өгөөд байгааг юу гэж ойлгох юм бэ. Ер нь ийм чухал асуудал хэлэлцэж байхад ирэхгүй байгаа ЭБЭХ-ний сайдыг дууд?
Б.Ариунсан
-Ашиглалтын лицензийг бид өнөөдөр мөрдөж байгаа хуулийн дагуу л олгож байгаа. Цаашид АМГ-аас замбараагүй олгосон лицензийг цэгцэлнэ. Энэ асуудлыг судалж байгаа.
Н.Батбаяр:
-Таван толгойн орд нэлээд олон хэсгээс бүрддэг. Стратегийн ордод төрийн оролцоо заавал байх ёстой. Энэ ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон. Тиймээс Ухаа худагт лиценз эзэмшиж байгаа "Энержи ресурс" компанид төрийн оролцоо байх ёстой. Хуулийн заалт яагаад зөрчигдөөд байна вэ. Засгийн газар үүнийг мэдэж байна уу, мэдэн будилаад байна уу?
Б.Ариунсан:
-Таван толгойн ордын Ухаа худагийн хэсэгт "Энержи ресурс" ашиглалтын лиценз эзэмших талаар ч засгийн газар гэрээ байгуулсан юм билээ. Стратегийн ордын хувьд төрийн оролцоо байх ёстой. Засгийн газар Таван толгойд зөвлөх компанид авсан. Дэд бүтцийн асуудлыг нь шийдвэл Таван толгойн бүтээн байгуулалт эрчимжинэ.
З.Энхболд:
-Таван толгойн ордыг ашиглана гэдэг цогц асуудал. Одоогийнх шиг ухаж гаргаад хятад жолоочоор зөөлгөөд байхын нэр биш. Ашиглалтын лиценз эзэмшинэ гэдэг юу ч хийж болно гэсэн үг бас биш. Хил хүртэл нүүрсээ ямар машинаар тээвэрлэхийг нь хүртэл төр зааж өгч болно. Төмөр замаа төрийн мэдэлд байлгах юм бол жилд 200 сая ам.долларын ашиг олон боломжтой. Ийм ашиг олох төмөр замын С.Баяр хувийн хэвшлийнхэнд зүгээ өгчихжээ.
Ч.Хүрэлбаатар:
-Төмөр замын талаар Засгийн газа бодлогоо боловсруулж, УИХ-д өргөн барина. Намрын чуулган завсарлахаа өмнө арай амжихгүй байх.
З.Энхболд:
-Манай намын бүлэг төмөр замын асуудлыг хэлэлцэж байж намрын чуулганыг завсарлуулна гэсэн байр суурьтай байгаа шүү.
Ч.Хүрэлбаатар:
-Өмнө нь төмөр замын нэгдсэн бодлого байгаагүй. Энэ асуудлыг одоо бас нэг талд нь гаргаж шийднэ. Суурь төмөр зам нь төрийн өмчийнх, түүн дээгүүр ачаа тээвэрлэх компани хувийнх байж болно. Засгийн газар энэ талаар тодорхой сан оруулж ирэх байх.
Л.Гүндалай:
-Таван толгойн ордын зарим хэсгийг яахаараа хувийн компанид өгдөг юм Үүнийгээ төр эргүүлж авч болохгүй. Та нар ашигт малтмалын лиценз тойр асуудлаа яагаад цэгцлэхгүй байгаа юм Нэг бол бүх лицензээ ард түмэндээ хуваагддаг. Тэгэхгүй бол цөөн хэдэн хүн л ард түмний баялгийг ашиглаж ба байна. Би "Дайцүки" компанид 1 толгойд лиценз олголоо гэж Б.Жаргалсайханыг Үйлдвэр худалдааны сайдаас огцруулах санал тавьж байсан. Б.Жаргалсайхан сайд огцорсон ч Дайцүки компани лиценз эзэмшсэн хэвээрээ байгаа нь шударга ёс мөн үү?
Д.Батхуяг (Ашигт малтмалын газрын дарга):
-"Дайцүки" компанийн лиценз буцааж авахгүй байгаагийн шалтгаан, энэ компанийн асуудал шүүхэд байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй Таван толгойд үйл ажиллагаа явуулж байгаа бусад компани хуулийн лиценз авсан.
Б.Ариунсан:
-Уул уурхайн техник, технологи дөрвөн жилийн түвшингөөс дээ Сүүлийн хоёр жилд том оврын техникийн тоо нэмэгдэж байгаа. Таван толгойн уул уурхайн хяналтын албан байгаа шаардлагыг хангахгүй зүйл үү. Тодорхой шалгалт хийж, үүрэг чиглэл өгч байгаа. Нөөцийн хувьд Таван толгой ордын нийт нөөц 6.4 тэрбум. 1967 хойш 9.8 сая тонныг нь ашиглаад
Ц.Батбаяр:
-Ийм чухал асуудал хэлэлцэж байхад Ерөнхий сайд яагаад алга байна асуусан болж, та нар хариулсан байна. Монголын төрд нүүрсний бодлого гэж байна уу. Аливаа ордод гадаа; толгой компани байгуулж, монгол дандаа сүүл нь болж явах юм. малтмалын ордуудаа монгол хүнд ашиглуулмаар байна шүү дээ?
Б.Ариунсан:
-Ашигт малтмалын тухай шин: үйлчилж эхлээд удаагүй байна. хуульд байсан заалтууд өнөөгийн зөрчилддөг. Лицензийг зөвхөн монгол олгоно гэсэн хуулийн заалт байгаа. Өнөөдөр лиценз авч байгаа ир ихэнх нь монголчууд байгаа. Нү бодлогын хувьд "Нүүрс" хөтөлбөр гэж бий.
Ийнхүү Таван толгойн ордын гишүүд асуулт тавьж хариулт авсны дараа Д.Ганхуяг гишүүн асуулга тавьсан гишүүдийг төлөөлж үг хэлэв. Тавантолгойн ордын талаар хүрээнд шийдэх асуудал олон байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдэх зүйл ч байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордод төр 51 хувьд эзэмших ёстой уг ордод улсын төсвөөр хийсэн хайгуулын өртөг Оюутолгойнхоос хэд дахь байгааг анхаарах хэрэгтэй гэв. Мөн коксжих нүүрсний ханш дэлхий зээлийнхээс бага байгааг анхаарах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж өмнө ашиглалтын лиценз олгодгийг Таван толгойн нүүрсийг боловсруулан нэмүү өртөг шингээж байж экспортлох зэрэг асуудлыг онцолж байгаагаа Д.Ганхуяг гишүүн хэллээ.