2023.06.09
Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгын талаар асуулгын хариуг сонслоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулга"-ын хариуг сонслоо.
Асуулгын хариуг багцлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Үргэлжлүүлэн асуулга тавьсан болон УИХ-ын зарим гишүүд салбарын сайд болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, үг хэллээ.