БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай Төрийн ордонд уулзав
2023.05.18

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай Төрийн ордонд уулзав

Манай аймаг БНХАУ-тай хөрш зэргэлдээгийн хувьд хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Замын-Үүд боомтоор ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, зорчигч тээврийн хөдөлгөөнийг саадгүй болгох, найман хүний суудалтай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг яаралтай шийдвэрлэх талаар хүсэлт тавилаа.