2023.04.21

Б.Баттөмөр: Органик бүтээгдэхүүнийг төрийн бодлогоор дэмжих ёстой

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Манай улсын эдийн засгийн хоёр дахь том салбар бол ХАА-н салбар. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд өөдөн, татаж чадаагүй, уул уурхайтай өрсөлдүүлж чадсангүй. Бид органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал, хажууд асар том зах зээл байна. Монголд ургуулсан бүх зүйлийг авъя гэнэ. Тариа будуу, төмс, хүнсний ногоо, махыг сая саяыг авъя гэж байгаа. ХАА-г хөгжүүлж, эрчимжүүлэх шаардлагатай. Дэлхий ертөнцийн хандлага органик хүнсний бүтээгдэхүүн рүү чиглэж байна. АНУ гэхэд органик мах 40-50$, органик ус 10-20$. Органик бүтээгдэхүүнийг төрийн бодлогоор дэмжиж, хувийн компаниудыг үүнийг үйлдвэрлэх боломжоор хангах ёстой. Урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох.

Татварын оновчтой бодлого гаргах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангаж, худалдаж авдаг болгох. Органик бүтээгдэхүүнд 95-аас дээш хувь нь органик байх ёстой. 2030 оны хөгжлийн баримт бичигт ХАА-н бүтээгдэхүүний таван хувийг органик баталгаажуулалтад хамруулна гэж заасан. Өнөөдрийн байдлаар хэдэн хувь болсон бэ. Органик бүтээгдэхүүнийг хуурамч бүтээгдэхүүнээс хэрхэн ялгах гэж байна вэ. Үхэр ээмэгжүүлэх ажил яригдаад байсан. Энэ бол бүртгэл, уг нь чухал ажил, хэзээ вакцинд хамрагдсан, гарал үүсэл нь юу вэ гэх мэт олон асуудлыг зохицуулж, жинхэнэ органик мах яригдана.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn